Одооноос эхлэн, ялангуяа 2033 он хүртэлх гурван жилийн хугацаанд үндэстэн бүр цэнгэлдэх хүрээлэн, талбай, цэцэрлэгт хүрээлэн, уул толгод, талбай, далайн эрэг, гэр орондоо, интернэтээр энэ баярыг тэмдэглэцгээе! Бүтээлчээр тэмдэглэе!
JC2033 нь Христийн дахин амилалд итгэдэг бүх хүнд зориулагдсан. Энэ нь Есүс Христийг дэлхий нийтэд таниулах асар их боломж юм.
Яагаад 2033 он гэж?
Хэдэн он гэдэг нь гол ач холбогдол биш гэдгийг ойлгох нь чухал.
Элч Паулын хэлснээр "Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан" (1Кор 15:12) учраас бид Түүнийг бүх хүнтэй хамт 2033 онд баярлан тэмдэглэмээр байна.
1033 оны Амилсан баяраар Есүс Христ амилснаас хойш 1000 жил болсныг тэмдэглэж байсан. 1933 онд Католик чуулганууд анхны "Эзэний Авралын жил" хэмээн тэмдэглэжээ.
Бас нэг өөр Христчин үйл явдал уу?
Ердөө нэг үйл явдал төдий бус, JC2033 бол нэн түрүүнд хөдөлгөөн, зам, 2033 онд хүргэх аян юм. Өнөөдрөөс эхлээд JC2033 чуулганууд, хамт олон, хөдөлгөөнүүдийг Амиллын 2000 жилийн ойд бэлтгэн баярын үйл ажиллагаа зохион байгуулахыг урьж байгаа юм.
Ингэснээр Есүс Христ амилсан гэдгийг хүн бүхэн мэдэж, бид харин гэрчилж, Түүний амиллыг баярлан тэмдэглэхэд бэлтгэх билээ.Бид Амилсан баярыг жил бүр тэмдэглэдэг. 2033 он яагаад тийм онцгой юм бэ?
2033 онд бид Есүсийн үйлчлэл, үхэл, амиллын 2000 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ нь бусдаас онцгой, дахин давтагдашгүй, алдаж болохгүй агшин байх болно. Бурхан Өөрөө баяр тэмдэглэх гэдэг ойлголтыг бий болгосон. Тэр биднийг баярлан цэнгээсэй гэж хүсдэг.
Бид Түүнийг баярт урьж байгаа юм биш. Харин Бурхан биднийг баярт урьж байгаа юм!Есүс 2033 онд дахин ирнэ гэж та бодож байна уу?
Бурхан бол бүгдийг захирагч, Есүс хэзээ энэ дэлхий дээр дахин ирэхийг зөвхөн Тэр л мэднэ (Марк 13:32).
Энэ баяр бол Есүс Христийн дахин ирэлттэй ямар ч байдлаар холбоогүй болно.Хаана болох үйл явдал вэ?
Лузанн, Нью Йорк, Сидней, Мумбай, Киншаса, Лима гэх мэтчилэн. Амилсны 2000 жилийн ой дэлхийн эргэн тойронд, байж болох бүх л томоохон хотууд, дагуул хот, тосгон, сууринд болно!
Танай хот, тосгон, бүсэд ямар байдлаар болох бол?Яагаад одоо эхэлнэ гэж?
2000 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэхийн тулд бэлтгэх хэдэн жилийн хугацаа шаардлагатай. Тиймээс урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Хэрвээ Олимпийн наадам, Дэлхийн залуучуудын өдөр зэрэг томоохон үйл явдалд бэлтгэж байгаа бол хангалттай бэлтгэх хугацааг зарцуулах нь мэдээж хэрэг.
Хамгийн чухал нь яг одоо Сэргэн мандсан Христийн гэрч болох явдал юм!Хэдэн орон одоогоор оролцож байна вэ?
Одоогоор, 40 гаруй орны 140 гаруй элчин сайд оролцож байна.
Аргентин, Бангладеш, Бельги, Бразил, Буркина Фасо, Бурунди, Камерун, Канад, Чили, Колумб, Куб, Доминикан, Франц, Герман, Энэтхэг, Кени, Мадагаскар, Мексик, Непал, Нигери, Норвеги, Перу, Филиппин, ОХУ, Рванда, Сингапур, Швейцарь, Танзан, Израил ба Палестин, Уганда, Украин, АНУ, Замбиа гэх мэт.
Танай улс энд бичигдээгүй байна уу? Хэрвээ үгүй бол та JC2033-ын анхны элчин сайд болоорой!
Хөдөлгөөнд нэгдэхБидний блогт зочил Элчин сайдуудын мэдээлэл.
Швейцарьт юу болох вэ?
"Эхлэх мөч ойртож байна" өгүүллийг унших
Хөдөлгөөнд хэрхэн нэгдэх вэ?
Амиллын 2000 жилийн ойн талаар та ямар мөрөөдөл тээж байна вэ?
Таны эргэн тойронд, хөршүүд, сум, дүүрэг, хотод юу өрнөөсэй гэж та хязгаарлагдалгүй мөрөөдөж байна вэ?
Та юунаас эхэлж хэрхэн зорилгодоо хүрэх вэ?