Зорилго ба үнэт зүйлс

2033 оны Амилсан баяраар Есүс Христийн амиллын 2000 жилийн ойг тэмдэглэхэд дэлхийн Христитгэлтнүүдийг нэгтгэх! Түүхэн үйл явдал!

Үйл явдал гэхээс илүү JC2033 бол Сүнсний хөдөлгөөн, мөн нэгтгэн уриалах хөдөлгөөн. Энэ бол Христийг төв болгон, 2033 он хүртэл бүх Христитгэгчид хамтдаа алхахыг уриалсан урилга юм. 

Орон нутаг бүрт үржин өрнөх баярын тэмдэглэл бол дэлхийг бүрхэх хайрын цунами. 

Христ амилсан гэдгийг дэлхий дахин мэдэх болно!

Сүнсний хөдөлгөөнд нэгдэх

Зорилго

  • Амилсан Христтэй хамт алхахад Христитгэгчдийг идэвхжүүлэн хөдөлгөх.
  • 2033 оны Амилсан баяраар Есүс Христийн үйлчлэл, үхэл, амиллын 2000 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэхэд Чуулгануудыг сэдэлжүүлэх.
  • Христ амилсан гэдгийг нэгэн дуу хоолойгоор тунхаглах.

Үнэт зүйлс

ЭВ НЭГДЭЛ

Амилсны 2000 жилийн ойд зориулсан цугларалт!

2033 оны Амилсан баярт бидний төлөө цовдлогдон нас барж амилсан Аврагч бөгөөд Бурхан болох Есүс Христийн төлөө дэлхийн өнцөг булан бүрээс Христитгэгчид, чуулгануудыг JC2033 урьж байна. Биднийг нэг бай гэж дуудсан Түүний дуудлагын дагуу цуглацгаая! (Иохан 17:21)

ГЭРЧЛЭЛ

Тэгээд бүх дэлхий мэдэх болно!

"Тэр үнэхээр амилсан!" хэмээн Христийн дагалдагч болгон тунхаглаж байна гээд төсөөл дөө. Хэрвээ бид Ариун Сүнсээр бие биеэ хайрлавал Христитгэгчдийн дундах нэгдмэл гэрчлэл нь үнэн баттай, үр нөлөөтэй байх болно. Христ амилсны 2000 жилийн энэхүү Жүбилий (мөн түүний бэлтгэл) нь Бурханы хайрыг дэлхийн хязгаар хүртэл үгээр болон үйлсээр харуулах түүхэн боломж юм. (Хабаккук 2:14)

БАЯР

Бурханы алдрын төлөө газар сайгүй тэмдэглэ!

2000 жилийн ойн баяр нь баяр баясалтай, уран яруу, бүтээлч байх ёстой. Христийн амиллын ялгуусан сайхныг улс үндэстэн бүр баяр бахдал, талархалтайгаар тэмдэглэхэд олныг өөртөө татах нь лавтай. Цэнгэлдэх хүрээлэн, талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, далайн эргүүд дээр, гэртээ төдийгүй интернэтээр Чуулган болон цуглацгаая! Бүтээлчээр тэмдэглэцгээе! (Дуулал 68:33)