"Амиллын арван жил"-ийн дуудлага

2023 оны Амилсан баяраар Амиллын арван жил эхэлж, тоо тоологдож эхэлсэн. 
2033 он хүртэл арав хүрэхгүй жил үлджээ. 

2033 онд Есүс Христ амилсны 2000 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаануудыг санаачлан зохион байгуулах урилга чуулган, хөдөлгөөн, хамт олон, сүлжээ бүрт өгөгдсөн 10 жилийн хугацаа. 

Энэ Жүбилийд та хэрхэн бэлтгэхээр төлөвлөж байна?

 Цугларалт

Ямар төслүүдийг та төлөвлөж байна вэ? 

Элчин сайд болох

Чухал алхмууд

  • 2023: Амиллын Арван жилийн эхлэл 
  • 2025: Бүх чуулганд нэг ижил Амилсан баярын өдөр
  • 2028: Бүх чуулганд нэг ижил Амилсан баярын өдөр
  • 2030: Есүс үйлчлэлээ эхэлсний 2000 жилийн ойн эхлэл
  • 2031: Бүх чуулганд нэг ижил Амилсан баярын өдөр
  • 2033: Есүс Христийн Амиллын 2000 жилийн ой
Өнгөрсөн түүхийн чухал үйл явдлууд

2033 он хүртэлх олон өөр замнал

Одооноос эхлэн Амилсан Христийг амьдралынхаа, мөн чуулганыхаа төв болгон, чуулгануудын дунд ч гол төв нь байлгацгаая!

Түүний хэмнэлээр ...
...Христийн хайр биднийг тэвэрч, бидний дунд, чуулгануудын дунд бялхан байдаг замаар...
...Христээр дамжуулан өөрчлөгдөн шинэчлэгдэх ариусгалын замаар...
...Христийн залбирлын дагуу бид уучилж, эвлэж, эв нэгдэлтэй байх замаар...
...Христ биднээс хүлээдэг, зүдсэн нэгнийг энэрэх үйлчлэлийн замаар...
...Бидний Бурхан, бидний зүрхний Хаан болох Христэд тууштайгаар залбирлаа өргөх залбиралын замаар...
...Өөрийн амиллын гэрлийг тунхаглуулахаар биднийг илгээдэг Христийн гэрчлэлийн замаар...
...Христийн даруу, ах дүүсэг амьдралыг харуулах шударга ёсны замаар...
...Загалмайгаар дайсагналын ханыг устгасан Христийг ширтэн харах амар тайвны замаар...алхацгаая!

Христийг үхлээс амилуулсан Ариун Сүнс биднийг гэрэлтүүлж, эдгээр замаар удирдаасай!
Таны шийдэх хэрэг!

JC2033 Жил бүр юуг санал болгодог вэ:

  • Эммау хүрэх зам
  • Бүсийн болон дэлхий нийтийг хамарсан цугларалт

Та юу хийж болох вэ:

Энэ тухай хуваалц. Найз нөхдөө хоолонд урь. Үдэшлэг зохион байгуул. Дотны хүмүүсээ залбиралд уриал. Христитгэлт удирдагчидтай уулз. Чөлөөтэй сэтгэж, төсөөллөө дагаарай!

Санаа авмаар байна уу? Дэлхийн эргэн тойронд юу өрнөж байгаатай танилцах