Тэд юу хэлэв

2033-ын талаар Христитгэгчид юу хэлснийг олж мэдээрэй. Баяр хөөр, эвлэлдэн нэгдэх хүсэл, хүлээлт хүн бүхэнд байгааг илхнээ харах болно. 

"Есүс загалмай дээр "Гүйцлээ!" гэж хэлсэн. 
Амиллын үеэр Бурхан Аав "Энэ бол үнэн!" гэсэн. 
2033 онд бүх Христитгэгчид "ЕСҮС БОЛ АМЬД!" гэж тунхаглах болно." 
Эрик Селерье
"Jesus.net" ба "ТорChrétien" үндэслэгч, Франц

"2033 бол дэлхийн түүхэн дэхь хамгийн агуу үйл явдал болох Есүсийн амилалыг тэмдэглэхээр бусадтай нэгдэх гайхалтай боломж!"
Номлогч. Др.Кэйсли.Б
Дэлхийн Христчин Форумын ерөнхий нарийн бичгийн дарга, Гана

"Энэ бол гайхамшигтай үйлс! Энэ бол агуу ажил! Үүнийг хийж байгаад баярлалаа! Хамтдаа алхсанаар эв нэгдлийг бий болгоно шүү дээ!" 
Пап Франциск
Ромын тэргүүн хамба лам, Ватикан

"2000 дахь Амилсан баярыг тэмдэглэх гэнэ ээ? Түүхийн хамгийн агуу үйл явдлын төлөө баярлаж талархсан олон сая хүмүүстэй нэгдэх цагийг тэсэн ядан хүлээж байна!"
Ники Гамбел
Альфа Интэрнэйшнэлийн захирал, Англи

"Амилал бол итгэлийн үндэс суурь бөгөөд бидний хамгийн агуу баяр хөөр. Үүнгүйгээр бидний мэссэж утгагүй хоосон. Ортодокс чуулганд Амилсан баяр бол хамгийн чухал баяр"
Бартоломай
Константиноплын Гэгээн эцэг, Истанбул, Турк

"2033 бол Христийн амиллын талаар маш хүчтэй мэссэж илгээх боломж. Ойрх Дорнодод буй Христитгэгчид маш хэцүү цөхрөл дунд байна. JC2033 тэдэнд, ялангуяа бүх зүйлээ алдсан хүмүүст урам зориг, найдвар өгөх болно"
Карла Хижоян
Дэлхийн Чуулгануудын зөвлөлийн Ойрхи Дорнодын харилцааг хариуцсан ажилтан, Швейцарь

"Би таныг залбирч дэлхийг хамарсан энэхүү ер бусын хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна. Мөнхийн улсад та үүнд нэгдсэндээ тун баяртай байх болно!"
Жосси Чачко
Импарт байгууллагыг үндэслэгч, тэргүүн, Австрали

"2033 онд бэлтгээрэй! Бидэнд үй олон санаа, санаачлага хэрэгтэй. Бусад хүмүүс танд хийгээд өгнө гэж бүү хүлээ, та хөдлөөрэй!"
Эммануэль Зейбольд
Францын Нэгдсэн Протестант чуулганы ерөнхийлөгч

Илүү дэлгэрэнгүй мэдмээр байна уу? "Тэгээд бүх дэлхий мэдэх болно" номын Мялаалга хэсгийг татаж авах